Монгол хэл, бичиг
Өсөхөөс сурсан Үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Д.Нацагдож
Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дунсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг.
Алтай хэлтнүүд нь Алтайн нурууны орчмоос Хянганы уулс, Байгаль нуур орчмоос Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт нутаглаж иржээ. Монгол утга з...