Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадаг нь дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг.
Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанцвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.
Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Цаад хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах ёстой.
Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг үгүүлж сүүлд нь эл баярт нийлүүлэн барих хадгийнхаа тухай дорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг нь:
«Цаглашгүй урт наст ариун хадаг»
«Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг»
«Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг» |
|