2012-01-11
Ахуй амьдрал
Хадаг барих

Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадаг нь дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг.

Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанцвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Цаад хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах ёстой.

Хадгийг ба...
2012-01-11
Монгол хэл, бичиг
Монгол хэл, бичиг

Өсөхөөс сурсан Үндэсний хэл
   Мартаж болшгүй соёл             
                            Д.Нацагдож

Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дунсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг.

Алтай хэлтнүүд нь Алтайн нурууны орчмоос Хянганы уулс, Байгаль нуур орчмоос Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт нутаглаж иржээ. Монгол утга з...
2012-01-11
Цагаан идээ
Айраг исгэх

Монголчууд таван хошуу малынхаа сүүг сааж, төрөл бүрийн айраг цагаан идээг боловсруулдаг. Үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэдэг сүүний хүчил, спиртын исэлт хосолсон исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ундаа, хоормог зарим газар айраг гэж нэрлэдэг. Хоормог, ундаа, айргийг хөрөнгө болгож шүүсэн таргаа сүүгээр шингэлж исгэнэ. 10 литр сүүгээр ундаа исгэхэд 1-2 литр хөрөнгө орно. Сүүг борви, хөхүүр, торхонд хийж хөрөнгөлөөд 1000 аас доошгүй бүлэхэд ундаа болно. Ундаанаас авч хэрэглэх бүрд тэр хэмжээгээр шинэ сүү нэмж дахин бүлж исгэнэ. Ундаа, хоормог, айраг 25-30 хэмийн дулаанд сайн исэ...
2012-01-11
Улаан номонд амьтад
Цөөвөр чоно

Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
...
бичсэн: bolortsetseg | цаг: 18:41 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-01-11
Халх
Халх ястан. Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон. XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын...
2012-01-11
Дархан цаазтай газар
Богдхан уул

Улаанбаатар хотын чимэг болон орших Богдхан уул нь 1778 оноос онголон дархлагдаж ирсэн Дэлхийн анхны дархан газрын нэг юм. Хэнтийн нурууны баруун урд захад орших Богдхан уул нь герцины атираатлаар тотсон, энд дунд төрмөлийн эриний боржиндуу чулуулаг зонхилно.

Оргил д.т.д 2256 м өргөгдсөн Цэцээ гүн юм. Богдхан уулын олон ам хөндийд 3000 жилийн түүхийг хадгалсан түүхийн дурсгалт зүйлс хадны сүг зураг их байдаг, энэ уулыг бараг хормойгоор нь буюу 417 ам км талбайг хамруулан дархалан хамгаалж байна.

Богдхан уул нь Монголын их тахилгатай уулын нэг юм. Богдхан уулыг Монголын их т...